Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

НОГОО, ЖИМСЭНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР ПИСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛ БАТАЛГААЖААГҮЙ БАЙНА

2025.05.19
22 үзсэн
Дархан-Уул аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025.04.23-25-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд иргэдийн хүнсний хэрэглээнд нийлүүлж буй импортын болон дотоодод тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн тариалалтын бүтээгдэхүүнээс нийт 120 гаруй дээж авч чанар, аюулгүй байдал болон пестицидийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээ хийсэн байна.
Стандарт хэмжил зүйн хэлтсийн сорилтын итгэмжлэгдсэн лабораторид нийт 6 аж ахуйн нэгж, 57 иргэний 16 төрлийн импортын хүнсний ногоо, 34 төрлийн жимс жимсгэнэ, 8 төрлийн дотоодын хүнсний ногоо, 5 төрлийн дотоодын үр тарианаас дээж авч пестицидийн үлдэгдэл тодорхойлох түргэвчилсэн шинжилгээ хийлгэжээ. Урьдчилсан байдлаар 6 төрлийн монгол, хятад саримс, импортын жүрж, лимон, манго зэрэг бүтээгдэхүүний сорьцыг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид баталгаажуулах шинжилгээг 400 гаруй үзүүлэлтээр хийхэд пестицидийн үлдэгдэл баталгаажаагүй байна.
Иргэдийн хувьд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа шинжилгээний бичиг, хадгалалт, хамгаалалтыг нь ч нягталж үзэх, ногоо, жимсээ сайтар угааж цэвэрлэж хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.