Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭС” СУРГАЛТ МАНАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024.09.17
68 үзсэн
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД: Хүн амыг өвчин эмгэгээс сэргийлэх, тэдний амьдралыг уртасгах, эрүүл мэндийг дэмжихэд олон нийтийн оролцоог үр дүнтэй зохион байгуулах шинжлэх ухаан юм.
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024, “Тасралтгүй суралцагч эмч” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн газраас эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах зорилгоор Аймгийн засаг даргад хүсэлт тавьсны дагуу орон нутгийн дэмжлэгтэйгээр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс 5 хоногийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус сургалт нь Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа ЭМГ,НЭ, Сум, өрхийн эрүүл мэндийн төв, Ахмадын хөгжлийн төв, Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн удирдлага болон мэргэжилтнүүдэд нийгмийн эрүүл мэндийн талаар олон улсад баримталж байгаа онол, дадлагын үндсэн мэдлэг, чадвар олгож, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний чанар, хүртээмжийг сайжруулахад мэдлэг олгох юм.