Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

НАЙРСАГ ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2024.08.27
87 үзсэн
Дархан-Уул аймаг болон БНСУ-ын Дэжон хотын Дун гу дүүрэг хооронд найрсаг харилцаа хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тус дүүргийн Засаг дарга Пак Хий Жү болон албаны хүмүүс манай аймагт айлчиллаа.
Хоёр хот Жүдогийн спортын төрлүүдийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, их дээд сургуулиуд хооронд хэлэлцээр байгуулах мөн бусад салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
Хамтын ажиллагааны гэрээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дун-Гу дүүргийн Засаг дарга Пак Хий Жү нар гарын үсэг зурлаа. Талууд харилцан хүндэтгэл итгэлцлийг үндсээ болгон найрсаг харилцааг батжуулж, бодит үр ашигтай хамтын ажиллагааны харилцааг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийллээ.