Энэ жилийн баяр наадмын нээлтийн урлагийн арга хэмжээнд мэргэжлийн урлагийн байгууллага, сайн дурын уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд, төрийн байгууллагын нийт 500 гаруй хүн оролцож Дарханчууддаа дуу хуур, бүжиг наадмаа толилууллаа.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жил, Дархан хотын түүхт 62 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.