Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Музей, номын сангийн цогцолборын ажлын хэсэг хуралдлаа

2024.01.09
69 үзсэн

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Музей, номын сангийн цогцолборын барилга баригдаж эхэлсэн. Тус барилга нь зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар, нийт 5900 м.кв талбай бүхий цогцолбор юм.

Өнөөдөр гүйцэтгэгч компани, аймгийн удирдлага, судлаачид, ажлын хэсэг хуралдаж цогцолборын гол консефц, үзэл баримтлал, интерьер дизайн, дотоод зохион байгуулалт ямар байх талаар санал солилцлоо.

Урьдчилсан байдлаар шинэ музейг түүхийн болон олон соёлын чиглэлээр дэлгэхээр төлөвлөж байгаа юм.

Тус хоёр байгууллага зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүн амд үзүүлэх үйлчилгээ, номын фонд, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлдөг учир ийнхүү цогцолбор барилгын ажлыг 2021 онд эхлүүлсэн.

Агаарын хэмтэй уялдуулан барилгын ажил явагддаг учир цогцолборын ажил ирэх хавраас үргэлжилнэ.