Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Монгол улсдаа анхдагч тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны зуслан цэцэрлэг эхний ээлжээ хүлээн авлаа

2024.06.18
68 үзсэн

 

Монгол улсдаа анх удаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан нарсан ойн дунд байрлах Дархан сумын 7-р цэцэрлэгийн салбар зуны зуслан цэцэрлэгийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус цэцэрлэг нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан 2 бүлэгтэй.
Өнгөрсөн жилийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй 97 хүүхэд, эцэг, эхийн хамт хамрагджээ.
Энэ жилийн хувьд 06-р сарын 17-ны өдрөөс эхлэн нэгдүгээр ээлжээ хүлээн авсан байна. 10 хоногийн хугацаанд тусгай хэрэгцээт хүүхдүүд өдрийн дэглэмийн дагуу хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, чийрэгжүүлэлт, аялал зугаалга гэсэн хөтөлбөртэйгөөр амрах юм. Зуны туршид 5 ээлж хүлээн авна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу зулзагын голын хүүхдийн зуслангийн 8-р байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тохижуулж өгснөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл мэнд, хөгжил, боловсролын үйлчилгээ үзүүлэх зуны зуслан цэцэрлэгтэй болсон юм.

[:]