Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

2023.10.04
108 үзсэн

Аймгийн ХХААГ, МЭГ-аас ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2023.10.04/ зохион байгууллаа. Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр анх манай улсад мал эмнэлгийн албаны суурь тавигдсан түүхтэй.
Дархан-Уул аймгийн МЭА нь Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 1973 онд Мал эмнэлэг, ариун цэврийн станц нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш эдүгээ 50 жилийн ойтойгоо золгож байна.
Аймгийн хэмжээнд мал эмнэлгийн 12, мал үржлийн 5 үйлчилгээний нэгж ажиллан 1300 гаруй малчин өрхөд үйлчилгээ үзүүлэн, хүн амын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” хөгжлийн цогц бодлогын хүрээнд Дархан-Уул аймаг МАА-н салбарыг эрчимжсэн, хагас эрчимжсэн салбар болгон хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.
Дархан-Уул аймагт 2018 онд нээлтээ хийсэн Малын удмын сангийн Үндэсний төвийн цогцолбор улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
МАА-н салбарыг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг хангах бодлогын томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж буй малын эмч, мал зүйч, мэргэжилтнүүд ойн баярынхаа өдөр төрийн дээд одон медаль, салбарын болон орон нутгийн шагналаар энгэрээ мялаалаа.
Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд мөн цахимаар мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ. Үйл ажиллагаанд салбарын болон аймаг орон нутгийн удирдлагууд, албаны зочид төлөөлөгчид оролцлоо.