Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Монгол улсад анх удаа нүүрстөрөгчийн зах зээлээс ойн салбарт хөрөнгө оруулалт босгох түүхэн санамж бичгийг байгууллаа

2024.03.01
64 үзсэн
Тэр бум мод үндэсний хөдөлгөөн, Ногоон Дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг 20 сая мод тарина. Энэ хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлээс хөрөнгө босгон Зулзагын голын нарсан ойг тэлж эхний ээлжид 1000 га талбайд шилмүүст мод тарихаар талууд дөрвөлсөн гэрээг байгууллаа.
Гэрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Би Флатийн Сервисийн захирал Кюнхва Жон, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал П.Ганхуяг, Грийнвөркс Консалтинг үүсгэн байгуулагч, захирал Камлеш Кумар Патак нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичиг байгуулах үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, олон улсын зах зээлээс боломжтой хэмжээнд хүртэл санхүүжилтээ татаж, Зулзагын голын нарсан ойг тэлэх ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
ОНТХ-өөр Зулзагад 36 га талбайг хашиж 4.8 га-д мод тарьсан. Найрамдал төслийн хүрээнд эхний ээлжид хамгийн багадаа 2.5 сая шилмүүст модыг тарьж ургуулахаар тооцоолоод байна. Цаашид 10 сая модыг Зулзагын голд тарих юм.