Монгол улсын хэмжээнд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн спортын наадам энэ оны 6-р сарын 18-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн юм.
Тус наадам спортын 23 төрлөөр явагдаж, 1500 багц медалийн төлөө 5000 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
Дархан-Уул аймгаас 21 төрөлд 216 тамирчин, 22 дасгалжуулагч оролцож 9 төрөлд 12 алт, 14 мөнгө, 8 хүрэл нийт 34 медаль хүртэж улсад ГУРАВДУГААР байр эзэлсэн бахдам амжилт үзүүлсэн билээ.
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал баг тамирчид, багш дасгалжуулагчдыг ийнхүү гаргасан амжилтынх нь үзүүлэлтээр тус бүр 100-300 мянган төгрөг, гарын бэлгээр шагнан урамшуулж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.
Тус наадамд оролцоход аймгийн ЗДТГ-аас 31 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм.