Тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 13 баг нийт 720 гаруй тамирчид эх орны өнцөг булан бүрээс хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөхөөр цуглажээ.
Дархан-Уул аймаг 2024 оноос эхлэн жил бүрийг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2 дахь жилдээ өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан хотноо зохион байгуулж байна.

Дархан-Уул аймаг энэ онд 10-с доошгүй өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Юнайтед Арена”-даа хүлээн авахаар төлөвлөж байна.
Талбайн эзэн баг буюу 16, 17 насны “Darkhan United” эрэгтэй эмэгтэй багийн тамирчид өнгөрсөн жилийн амжилтаа ахиулахаар оролцож байна.
Тэмцээнийг “Дархан Нэхий” ХК 17 дахь жилдээ ивээн тэтгэлээ.
