Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

МАН-ААС ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2024.09.26
200 үзсэн
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 2024.10.11-ний өдөр болно. Хуульд зааснаар өнөөдөр /2024.09.26/ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч байна.
Дархан-Уул аймгийн МАН-аас энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд нийт 41 нэр дэвшигч дэвшиж байна. Нэр дэвшигчдийн 22 хувь нь шинэ залуу хүмүүс байгаа бол 19 нь өмнө нь ИТХ-ын төлөөлөгч байсан нэр дэвшигчид байна. Нэр дэвшигчдийн 50 гаруй хувь нь 40-50 насныхан байна. Хуулийн дагуу 8 эмэгтэй нэр дэвшжээ.
МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд “Тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, шинэ сэргэлт” уриатай 6 бүлэг 270 заалттай мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байна. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд ёс зүйтэй өрсөлдөхөө илэрхийллээ.
Нэр дэвшигчдэд үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд гардуулан өгч амжилт хүслээ.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуульд 5 нам, 2 бие даагч нийт 95 нэр дэвшигч 41 мандатын төлөө өрсөлдөнө. Тэдний 22 хувь нь буюу 21 нь эмэгтэй нэр дэвшигч байна.