Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

”Иргэдийн индэр” нээлттэй уулзалтаар давхардсан тоогоор 300 гаруй санал, асуулт, шүүмжлэл ирсэн байна

2023.09.25
52 үзсэн

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны бусад төлөөлөл иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэх зорилгоор “ИРГЭДИЙН ИНДЭР” нээлттэй уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай.
Өнөөдөр 14:00-17:00 цагт Залуучууд театрт болсон “ИРГЭДИЙН ИНДЭР”-т 70 гаруй иргэн оролцож биечлэн болон бичгээр мөн шууд дамжуулсан Дархан хот, Дархан-Уул аймаг, DBS фэйсбүүк, пэйж хуудсаар иргэдээс давхардсан тоогоор нийт 300 гаруй асуулт, санал шүүмжлэл ирүүлсэн юм.
Иргэдийн зүгээс:
– Хүнд даацын авто машинууд суурьшлын бүс дундуурх замаар даац хэтрүүлэн хайрга дайрга, нүүрс тээвэрлэж байгааг зогсоох,
– Нийтийн тээврийн үйлчилгээнд автобус явуулах,
– Тендер, зээлийн талаарх хуулийн мэдлэг олгох сургалтыг төрөөс зохион байгуулж иргэдийг хамруулах, мэдээллийг нээлттэй болгох,
– Баг, СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах,
– Малчин багт зам тавьж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
– Гэр хорооллын багт ИШС татах зэрэг олон асуудлыг хөндөн аймгийн Засаг даргаас болон хэлтэс, агентлагийн дарга нараас хариулт авлаа.
Хариултуудаас…
Ц.ЭЛБЭГСАЙХАН Дархан дахин төлөвлөлт ААТҮГ-ын ерөнхий инженер:
– Дархан сумын 5-р багт УТХО-р шугам сүлжээний 1-р хэлхээний ажил хийгдсэн. Ашиглагдахгүй байгаа шалтгаан нь ДДС ТӨХК-иас багадаа 132 өрхийг шугам сүлжээнд холбож байж ус, дулаан дамжуулах төвийг ашиглана. Зардал өндөр гарах учраас тус байгууллагаас төлөх боломжгүй. “Найрамдал” төслөөс санхүүжилт 8-р сард шийдэгдэж 5-р багийн Хүнсний арын айлуудыг ИШС-нд холбох зураг төслийн судалгааны ажил хийгдэж байна.
Т.ТУЛГАА Дархан сумын Засаг дарга:
– Ундны усны чанар, хүртээмжийг сайжруулахаар 14 худаг хийж байгаа. Тус ажил дуусахад Дархан сумын гэр хорооллын багуудад 500метрийн радиус дотор 24 цагийн үйлчилгээтэй, ухаалаг тоолуурын системтэй, нэг үнийн тарифаар, лабораторийн шинжилгээний шаардлага хангасан ундны усаар иргэдэд үйлчлэх боломж бүрдэнэ.
– Багийн төвд 3 албан хаагч ажилладаг. Төрийн анхан шатны бүх үйлчилгээг иргэдэд үзүүлж, суурь судалгааг хийдэг. Шүүмжлэлийг хүлээн авч, ажлыг сайжруулахад анхаарч ажиллана.
– СӨХ-ны 30 жил хэлбэрээ олоогүй асуудлыг эмхэнд нь оруулахаар ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулж 51 СӨХ-д шалгалт хийж, үнэлэлт өгсөн. Менежментийн зохицуулалтыг хийхээр бэлтгэл хангаж байна. Нэг айлд оногдох СӨХ-ны зардал нэмэгдэнэ. Санхүү шилэн байна. Иргэдээс хамтран ажиллахыг хүсэж байна.
Б.АЗЖАРГАЛ:
– Улсын төсвийн 17 тэр бум төгрөгөөр гэр хороололд дэд бүтэц татаад шороонд булсан. Төрөөс мөнгө гаргаад хийсэн. Иргэд татаагүй. Нарантолгойд 20 айл холбогдсон. Цаашид гэр хороолол руу шугам татахгүй. Тэнд барьсан шугам сүлжээг орон сууц барихад ашиглана. Нэгэнт эхэлсэн 5-р багийн Хүнсний арын айлууд, 8-р багийн Нарантолгой, Манхантолгойн айлуудын шугамыг холбох ажлын зураг төсвийг хийгээд мэргэжлийн байгууллагуудаар холбуулна.
– Гэр хороллын шугамуудыг хамгийн багадаа 30-50 айл нийлээд гэрлүүгээ татаж байж дулаанд холбоно. 6,7-р багт татсан дахин хуваарилах төвүүдээс дахин төлөвлөлтийн замаар шугамыг нь орон сууцны шугам болгож ашиглана.
– Бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах эрх төрд байхгүй.
– Нийтийн тээврийг 2014 онд дахин явуулах ажлыг зохион байгуулсан. Энэ оны 6-р сараас зогсоосон. Автобуснуудын насжилт хэтэрсэн, утаа их ялгаруулж байсан. 2 удаа тендер зарласан. Оролцогч байгаагүй. УИХ-ын гишүүдтэй ярилцсан. Ерөнхий сайдад танилцуулсан. Удахгүй 20 автобус орон нутгийн мэдэлд ирэхээр болсон. Хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд Хөтөл, Ширээ нуруу, Хапитат 15-р баг, Толгойт зэрэг алслагдсан хэсэгт цахилгаан шинэ автобуснуудыг нэг дор явуулахаар тооцон бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ жил 2 гарц хийхээр төлөвлөсөн ч төсвөөр 2 гарц хийх боломжгүй гэсэн тооцоо гарсан. Эхлээд ОИЦ-ын урд замд хийж байна. Энэ амжилттай болбол дараа жил МБМ-ийн зам дээр гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Тус зам нь ОУ-ын зам тул ЗТЯ-тай зөвшилцөж байж хийнэ.
– Дархан-Уул аймаг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд хүнс, орчин, галын аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хүссэн үйл ажиллагаагаа, төрөөс хараат бусаар, чөлөөтэй эрхлэх боломжийг иргэд, ААНБ-дад олгож байгаа.
– Дархан-Уул аймаг Безнес эрхлэгчдийг дэжих жил болгон зарласан. Энэ хүрээнд хүнс, орчин, галын аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хүссэн үйл ажиллагаагаа, төрөөс хараат бусаар, чөлөөтэй эрхлэх боломжийг иргэд, ААНБ-дад олгож байгаа.
– Дархан-Уул аймаг аж үйлдвэрлэлийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд тухайлбал гадны хөрөнгө оруулалттай компанитай ноос боловсруулах үйлдвэрийн гэрээ байгуулсан. Үйлдвэр баригдаж ашиглалтад ороход 200 ажлын байр бий болно.
– Өнөөдрийн байдлаар 460 орчим төрлийн төрийн үйлчилгээ, 95 лавлагааг хурдан төвөөс авах боломжтой. Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мэдээллүүд цахимжсан.