Байгалийн давагдашгүй хүчин зүйл гамшиг тохиолдсон үед иргэдийн амь насыг авран хамгаалах, хохирол багатай даван туулах зорилгоор Дархан-Уул аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг 2023.06.13-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.
Сургуулийн үеэр гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дуут дохио 06 дугаар сарын 16-ний 16 цагт дуугарна.
Иргэд болон ААНБ-уудын албан хаагчид өөрийн гэр болон ажлын байрнаасаа гарч түр цугларах цэгт очиж иргэний үүргээ биелүүлж дадлага сургуульд идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
