Монголчуудын оюуны соёлын нэгэн чухал уламжлал болсон “Номын баяр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 37 дахь удаагаа улс орон даяар зохион байгуулагдаж байгаа билээ. Дархан-Уул аймгийн номын баяр Залуучууд театрын төв талбайд “Илүү их уншъя” уриан дор нээлтээ хийлээ. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ аймгийн ахмадууд, Их дээд сургууль, ЕБС-ийн сурагчдын карнавал жагсаалаар эхэллээ.

Энэ үеэр 5-р сарын 17-19-ний өдрүүдэд УБ хотноо зохион байгуулагдсан Үндэсний номын баярт шилдэг уншигч ангиар шалгарсан 2 ангид аймгийн Засаг даргын шагналыг гардууллаа.
-Номын тэмдэглэлийн Улсын уралдаанд амьтдын тухай 50 ном уншиж, тэмдэглэн бүтээл хийж 2-р байранд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,
–Номын сайн нөхөр Улсын уралдаанд Дархан-Уул аймгийн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги шалгарсан юм.

Талбайн номын худалдаанд УБ хотоос “Аз Хур” ХХК номын их дэлгүүр, зохиолч, хүүхдийн номын зохиолчид өөрсдийн сор болсон бүтээлүүдээс худалдаалж байна. Номонд хайртай, ном сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
