Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЗӨВХӨН УЛААНБААТАР ХОТОД ХИЙГДДЭГ ЗАРИМ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГ ДАРХАН ХОТДОО ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2024.09.09
126 үзсэн
Дархан-Уул аймгийн ИТХ-аас батлагдсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нийлүүлж байгаа.
Энэ жилийн хувьд эрүүл мэндийн байгууллагуудын санал хүсэлтийг үндэслэн улсын төсвийн 1 тэрум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны аппарат болон эхо аппарат, сэргээн засах тоног төхөөрөмжүүдийг өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд өнөөдөр /2024.09.09/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл гардуулан өглөө.
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагаас төвийн бүсийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Дээрх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хийгддэг байсан зарим үзлэг шинжилгээнүүдийг Дархан хотдоо хийх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж үйл ажиллагаа нь өргөжиж байна.