Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу бурхан багшийн их дүйчин энэ өдөр дархан хайрхныг тайх ёслол болж байна

2023.06.04
48 үзсэн

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаас гарсан тогтоолын дагуу аймгийн тахилгат уул “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг өнөөдөр /2023.06.04/ зохион байгууллаа.
Ёслол зан үйлд ард иргэд, аймгийн удирдлагууд, лам хуваргууд оролцлоо.
Тахилгат “Дархан Хайрхан” уул нь Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм.
Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул юм. Далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.
Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.