Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Зулзагын гол” хүүхдийн зусланд “Тэгш оролцоо-2023” төвийн бүсийн хүүхдийн чуулган болж байна

2023.06.21
56 үзсэн

 

ГБХ3ХГ, Монголын хүүхдийн зөвлөл, Скаутын холбоо хамтран “Нэгдүгээрт хүүхэд” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зусланд төвийн бүсийн 5 аймгийн хүүхэд залуусыг хамруулсан “ТЭГШ ОРОЛЦОО-2023” бүсийн чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы үндсэн хөтөлбөрийн хүрээнд:
* Сайн байна уу? зуслан минь
* “Хамтдаа бүтээцгээе”
* Хүүхдийн зөвлөлийн өдөр
* Монгол бахархал
* Баяртай зуслан минь зэрэг үйл ажиллагаа 5 өдрийн туршид үргэлжлэх юм.
Хөтөлбөрт Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын манлайлал болсон хүүхдүүдийн төлөөлөл мөн Монголын хүүхдийн зөвлөл, Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөлийн 280 орчим хүүхэд оролцож байна.
Тус чуулганд Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр өртөөт сургалт, open mic, майхант өдөрлөг, кино үзвэр, галын наадам гээд олон сонирхолтой үйл ажиллагаа болохоос гадна Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүний сонгууль болно гэдгээрээ онцлог юм.