Зулзагын гол зусланг Аймаг орон нутгийн зүгээс сэргээх, хүүхэд багачуудынхаа амралтын байрыг иж бүрэн засварлах ажлыг өнгөрсөн 2021 оноос үе шаттайгаар эхлүүлсэн билээ.
Эхний ээлжинд Зулзагын зусланд:
-Задгай урлагийн дугуй театрыг шинэчлэн сэргээх
-Бүжгийн гол талбайг шинэчлэх
-Цайны газрын хуучин байрыг буулган зуны байр бий болгох
-Хүүхдийн амралтын 2 давхар 4 байрыг иж бүрэн тавилгатай нь шинэчлэн засварлах
-Сагсан бөмбөгийн талбайг шинэчлэх зэрэг ажлууд хийгдэж дуусжээ.


Эдгээр ажлууд хийгдсэнээр энэ жил хүүхдүүдийн зусланд ирэх тоо эрс нэмэгдэж, тусгай ээлжтэй нийт 7 ээлжээр Улаанбаатар, Сэлэнгэ, Эрдэнэт зэрэг аймгуудаас 1500 гаруй хүүхэд багачууд амарчээ.
Энэ хугацаанд тус зуслан нь хүүхдийн Төвийн бүсийн чуулга уулзалт, ТББ-уудтай хамтран Хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүд, Αmerican Corner 9-р сургуультай хамтран англи хэлний зуны хөтөлбөр, Тed x camp гэх мэт шинэлэг хөтөлбөрүүдийг явуулжээ.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
-2024 онд цайны газрыг иж бүрэн шинэчлэхээр төлөвлөж байна.
-Дарханаас хүүхдийн зуслан хүртэл хатуу хучилттай авто замтай болно.
-Зуслангийн хүүхдийн амралтын байранд хүүхдээс өөр хэнийг байрлуулахгүй байх шийдвэр гаргаж ингэснээр бусад цагт зохиогдох аливаа үйл ажиллагаанд хүүхдийн амралтын байрнуудыг ашиглахыг хориглосон.
-“Зуслан” төслийг дэмжиж санхүүжүүлсэн УИХ гишүүн сангийн сайд Б.Жавхлан танд болон аймгийн ИТХ нийт төлөөлөгч нартаа хүүхдүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье гэв.

Өнөөдөр /2023.8.6/ зуслангийн энэ зуны хамгийн сүүлчийн ээлж дуусаж хаалтын үйл ажиллагаагаа боллоо. Энэ үеэр Зулзагын зусланд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчид багш нарыг Тэргүүний ажилтан, Найрамдлын Дархан цол тэмдгээр шагналаа.