Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Зулзагын гол” зуслангийн эхний ээлжид төвийн бүсийн 300 гаруй хүүхдүүд амарч байна

2024.06.11
57 үзсэн

 

50 аад жилийн түүхтэй Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зуслан энэ зуны нээлтээ хийлээ. Эхний ээлж “Тэгш оролцоо” төвийн бүсийн цугларалтаар эхэлж Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас нийт 300 гаруй хүүхдүүд амрахаар цуглажээ.

Нэгдүгээр ээлжээр Олон улсын зусланд багшилсан туршлагатай шилдэг  багш нарыг урьж хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Багш нар хамгийн их амрагчтай Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Сансар зуслангуудад 3-9 жил ажилласан туршлагаа “Зулзагын гол” зуслангийн багш нартай хуваалцаж байна.

Зусланд энэ жил шинээр Задгай театр, Сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулж, гэрэлтүүлэг амрах байрыг шинэчлэн засварласан байна. Ээлжийн тухайд “Анимед дурлагсад”, “English camp”, “Эрдэмтэн Нада” гэх мэт өөр өөрийн онцлогтой нийт 8 ээлжийг хүлээн авахаар төлөвлөөд байна.

Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Зулзагын гол хүүхдийн зуслангийн бүртгэлийг дараагийн ээлжээс эхлэн цахимаар хүлээн авдаг болохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

 

 

[:]