Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллав

2023.06.08
56 үзсэн

 

Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа.
Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.
Дархан-Уул аймгийн ОК, Гамшгаас хамгаалах албад, Ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын нийт 162 алба хаагч, гадаа гудамжид явж байсан 23 иргэн Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордны гадаах талбайд дуут дохиогоор цуглалаа.
16:00 цагт дуугарсан эхний дохиогоор “суу, нуугд, хүлээ” дүрмийг баримтлан шил цонхноос холдож 2 дахь түгшүүрийн дохиогоор нэгийн цуваагаар цугларах талбайд гарсан.
Аймгийн хэмжээнд ард иргэдийн цуглах 20 байршлыг тусгайлан зааж өгөн юм.