Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Залуу эмч нар гамшгийн өндөржүүлсэн байдалд байгаа сумдад томилогдон ажиллаж эхэллээ

2024.03.04
77 үзсэн
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт хаваржилтын байдал хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрийн сангаар суралцаж буй резидэнт эмч нарыг орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болгохоор томилжээ.
Тухайлбал Дархан-Уул аймгийн 3 сум, ачаалал ихтэй 2 ӨЭМТ-д ажиллахаар нарийн мэргэжлээр суралцагч 20 залуу эмч томилогдон ирсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нар тэднийг хүлээн авч уулзан, амжилт хүсч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Шарын гол, Орхон, Хонгор сумдад сэргээн засал, мэдээгүйжүүлэг, хүүхэд, эмнэл зүйн эмгэг, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламж, нүүр амны мэс засал, дүрс оношилгоо, дотрын анагаах, эрчимт эмчилгээ, зүү эмчилгээ зэргээр мэргэшин суралцаж буй залуу эмч нар 3 дугаар сарын 1-ээс эхлэн 45 хоногийн хугацаанд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.