Засгийн газрын “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах журам” болон ХХААХҮ-ийн Сайдын хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл чиглэлийн дагуу жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг шалгаруулах үйл ажиллагааг Дархан-Уул аймагт 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдөр зохион байгууллаа.
Үүнд аймгийн хэмжээнд 9 аж ахуйн нэгж байгууллага төслөө танилцууллаа.

Ирүүлсэн төслүүдэд дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ хийгдэж 6 аж ахуйн нэгж байгууллагын төсөл тэнцсэн бөгөөд төсөл шалгаруулах дэд хороо төслийг хэлэлцэж эрэмбэлэн, шалгарсан төслүүдийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүдэх санд хүргүүлэх юм.

Шалгарсан төслүүдийг салбараар нь авч үзвэл:
Эрчимжсэн аж ахуйн тэжээл үйлдвэрлэх 1 төсөл, Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах 1 төсөл, Шувууны аж ахуй эрхлэх 2 төсөл, Эрчимжсэн мал аж ахуй, мах сүү боловсруулах 1 төсөл, Хөнгөн үйлдвэр эрхлэх 1 төсөл тус тус шалгарч нийт 1 тэрбум 79 сая 282 мянган төгрөгийн санхүүжилт хүссэн байна.