Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025.01.30
32 үзсэн

 

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт өнөөдөр ажиллаж байна. Аймгийн жендэрийн салбар хорооны дарга Б.Жавхлан ажлын хэсэг болон салбар хорооны гишүүдэд төлөвлөн хийгдэж буй ажлууд, жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж харилцан санал солилцлоо. Аймгийн Жендэрийн салбар хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбар дундын стратеги төлөвлөгөөг 2023-2024 онд 4 зорилт 22 арга хэмжээтэйгээр хэрэгжүүлж жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 92,27 хувьтай дүгнэгджээ. Мөн орон нутгаас анх удаа аймгийн хэмжээнд жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх судалгааг “Бизнес судлал, сургалтын төв” ТББ-тай хамтран хийж, судалгаанд түшиглэн цаашид хийгдэх ажлуудаа төлөвлөн гаргасан байна.

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооноос 2025-2026 онд 4 зорилт 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, нэмэлтээр төр, хувийн хэвшлийн байгууллагаар Туг, Дэвтэр аялуулж “Жендэрийн мэдрэмжтэй Дархан” контентын уралдаан зарлахаар зорин ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 28 агентлаг, байгууллага, 4 сумын ЗДТГ-т нийт 25 жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна. Ингэснээр жендэрийн эрх тэгш байдлыг өөрийн хариуцсан байгууллагадаа төлөвшүүлэх, гарсан зөрчилд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. Уулзалтын төгсгөлд Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр Дархан-Уул аймгийн жендэрийн салбар хороо ахиц дэвшилтэй ажиллаж буйг сайшаан талархалтай хандаж буйгаа илэрхийллээ.