Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Дархан-Уул аймгийн 4 суманд нийт 10,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор зарласан.
Зээлийн сонгон шалгаруулалтыг 3-р сарын 24, 25-ны өдрүүдэд аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооноос явууллаа. Нийт 57 төслөөс 1 аан оролцох боломжгүй болж, 56 аан-д 8,9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны тогтоол гарлаа. Дэд хорооны тогтоолыг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар ирүүлсэн материалын хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газарт хүргүүлж зээлийг олгох юм.
