Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг сонгон шалгаруулах Дархан-Уул аймгийн Дэд хорооны хурал явагдаж байна.
Төсөл сонгон шалгаруулах дэд хороо нь Ждү-г хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр санхүүжих төслүүдийг хэлэлцэн үнэлэх, оноо өгөх, онооны дарааллаар эрэмбэлэн эцсийн шийдвэрийг гаргана.
Шалгаруулалтад нийт 10 төсөл хэлэлцэгдэнэ. Шалгаруулалтын явцыг шууд дамжуулан нээлттэйгээр явуулж байна.