Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Жаргалтай амьдрал төв”-ийн үйл ажиллагаа эхэллээ

2024.04.16
67 үзсэн
Дархан-Уул аймгийн хэмжээнд архины хамааралтай иргэдэд зориулсан төрийн үйлчилгээг үзүүлэх нэгж байгуулах санаачилгыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргаж орон нутгийн санхүүжилтээр “Жаргалтай амьдрал төв”-ийг байгуулан 2 дахь ээлжийн үйлчлүүлэгчдээ аваад байна.
3-р сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн тус төвд архины хамааралтай иргэд эмийн болон сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байна. Цаашдаа тус төвөөс гарсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг аймаг орон нутгаас дэмжих боломжтой гэсэн юм.
Нэг удаадаа 25 хүн хүлээж авах хүчин чадалтай уг төвд иргэд 21 хоногийн хугацаанд олон улсын минисота загвараар сэтгэл засал, эмийн болон физик эмчилгээг хийлгэж гарсан үйлчлүүлэгчидтэй 6 сарын туршид эргэх холбоотой ажиллах юм.
Зөвхөн архины хамааралтай иргэдэд үйлчилгээ үзүүлэх бус тэдний ар гэр асран хамгаалагч нарт сургалт хийж урам зориг өгч байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, багийн төвүүдээр дамжуулан Жаргалтай амьдрал төвтэй холбогдон иргэд дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.