Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЕБС-ийн 1 болон 4 дүгээр сургуулийн засвар шинэчлэлийн ажил дуусжээ

2023.08.29
48 үзсэн

 

Аймгийн ИТХ-аар батлагдсан “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах орчныг сайжруулах ажлууд шат дараатайгаар хийгдэж байгаа билээ.

Жил бүр хоёр ЕБ-ийн сургуулийн заал танхимыг иж бүрэн шинэчлэх сэргээн засварлах тохижуулах ажил хийгддэг.

Энэ жил ЕБ-ийн 1-р сургуулийн спорт залны шинэчлэл, хүүхдийн хувцас солих өрөөний засвар, гадна тохижилтын ажлууд болон 4-р сургуулийн 100 хүүхдийн сандал, лед дэлгэц бүхий урлагийн залны тохижилтын ажил, ангиудын багшийн сандал ширээг шинэчлэн хичээлийн шинэ жилийн босгон дээр хүлээлгэн өглөө.

Мөн 15-р сургуулийн спорт зал, ОИЦ сургуулийн дотуур байрны засвар, Шарын гол сумын спорт залны засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.