Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЕБС-ийн сурагчдын дунд “ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ-ХI” тэмцээн эхэллээ

2024.03.03
64 үзсэн

“БОЛОВСРОЛ – 2032” хөтөлбөрийн хүрээнд Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхим, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран “Шилдэг мэтгэлцээн” лигийн тэмцээнийг 11 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
ЕБС-ийн багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 160 сурагч, 32 удирдагч багшийн хамт нийт 40 баг өрсөлдөхөөр тэмцээнээ ийнхүү эхлүүллээ.
Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас оролцогч сурагч, багш нарт мэтгэлцээний сургалт, хөтөлбөрүүдийг цувралаар хүргэнэ. Тус сургалтын сэдвийн хүрээнд тэмцээнийг 2 сарын турш зохион байгуулж 4 шилдэг багийг шалгаруулах юм.
Нийт оролцогч багш сурагчдадаа амжилт хүсье.