Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЕБС-ийн багш нарт зориулсан IELTS-20 хөтөлбөр 3 сарын хугацаанд үргэлжилж амжилттай өндөрлөлөө

2023.07.05
57 үзсэн

Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар ЕБС-ийн англи хэлний багш нарыг IELTS-ийн шалгалтад бэлтгэх сургалт Америкийн соёл мэдээллийн төвд өнгөрсөн 4 сард эхэлсэн. 3 сарын хугацаанд үргэлжилсэн ielts-20 мэргэшүүлэх сургалтаа амжилттай төгссөн багш нар өнөөдөр /2023.7.5/ гэрчилгээгээ гардан авлаа.

Хөтөлбөрт нийт 49 багш бүртгүүлж 29 багш 2 шатны шалгаруулалтад орж, шалгарсан 20 багшийг Дархан дээд сургуулийн Англи хэлний багш, Их Британи Улсын өмнөд Вейлсийн Их сургуулийн магистр П.ЭНХЖИН, Пийс корпусын ажилтан, редактор МИШЕЙЛ БОРОКА нар амжилттай бэлтгэжээ.

Ирэх 10 сард багш нар IELTS-ийн шалгалтаа өгнө. 7 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд бүртгэлийн төлбөрийг 100 хувь буцаан олгох шийдвэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргаад байгаа юм.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал: “Энэ удаагийн зорилтот төсөл үр дүнгээ өгөх аваас дараагийн ээлжийг эхлүүлнэ.Түүнчлэн ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдын дунд EILTS-ийн сургалтуудыг үе шаттай зохион байгуулна.” гэлээ.

Энэхүү сургалт хөтөлбөр нь 21 аймгаас анх удаа Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.