Авто замын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд ДиБиЭс-ийн уулзвараас Консулын уулзвар хүртэлх замыг өргөтгөн засварлаж байна.
Нийт 479м урттай 2 эгнээ замыг 4 эгнээ болгох ажлыг энэ оны 10 дугаар сард дуусган ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч “Их хотын гарц” ХХК ажиллаж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна.

Энд зөвхөн авто замын ажлаас гадна үерийн усны төв хоолойн угсралтын ажил мөн давхар хийгдэх юм. ДиБиЭс-ийн уулзварыг энэ 7 хоногт багтаж хучиж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн захирал Н.Оргилболд ярилаа.
Ажлын явц байдалтай албаныхан өнөөдөр /2023.06.12/ танилцаж, захиалагчийн хяналтыг тавьж ажиллалаа.
