Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДДЦС ТӨХК-ийн бүрэн зогсолт энэ сарын 25-нд дуусна

2023.05.22
56 үзсэн

 

Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК 2023 оны ээлжит бүрэн зогсолтоо 05 дугаар сарын 22-оос 05-р сарын 25-ны өдөр хүртэл хийж байна.
Бүрэн зогсолтоор 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд уурын шугам, тэжээлийн усны шугам зэрэг байнгын ажиллагаатай байдаг тоног төхөөрмөжиндөө засвар үйлчилгээ хийж байна.
ДДЦС нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 480 гаруй ажилтан 328 ажлыг 38 бригад бүрэлдэхүүнээр засвар үйлчилгээнийхээ ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлын 60% хангана гэж үзэж байна.
Иймд иргэд та бүхнийг ДДЦС-ын ажлыг хүндэтгэн хүлээцтэй хандахыг хүсье.