Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ДАРХАН-88” УУЛЫН ДУГУЙН IV НААДАМД 14-76 НАСНЫ 300 ОРЧИМ ТАМИРЧИД ӨРСӨЛДЛӨӨ

2024.08.04
74 үзсэн

 

Дархан хотноо 4 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дархан-88” уулын дугуйн тэмцээнд 23 клубын 300 орчим тамирчид 14 насны ангилалд 2 төрлөөр өрсөлдөж өнөөдөр /2024.07.04/ аваргуудаа тодрууллаа.

Уг тэмцээнд Улаанбаатар, Дорноговь, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дундговь аймгуудаас тамирчид зорин ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Тэмцээний онцлогийн хувьд багийн тэмцээнийг салган олон улсын жишигт нийцүүлж бөөн гараат тэмцээнийг хувийн дүнгээр дүгнэж тамирчны хувийн амжилтыг үнэлэх юм.

Энэхүү тэмцээнээр дамжуулан жил бүр 300-350 орчим тамирчид монгол орны өнцөг булан бүрээс зорин ирж оролцож буй нь Дархан хотын спортын аялал жуучлалын чиглэлээр бренд болж байгаа томоохон тэмцээн гэдгийг харуулж байна.

Дугуйн спортыг сурталчлан таниулж буй үе үеийн дасгалжуулагч, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.