Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Дархан-60” цогцолборын дараагийн шатны тохижилтын ажлууд удахгүй үе шаттай хийгдэнэ

2023.08.22
59 үзсэн

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачлагаар “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын харьяа “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн буюу Хүүхдийн паркт “Дархан-60” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2021 оноос эхлүүлсэн.
Одоогоор: 3*3 сагсан бөмбөгийн гурван талбай, 5*5 сагсан бөмбөгийн 6 талбай, дугуй зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж ашиглалтад оруулаад байна.
Тун удахгүй үе шаттайгаар:
-Гар бөмбөгийн талбай
-Экстрим спортын талбай
-Задгай театр
-Чулуун талбай
-Хүүхдийн тоглоомын талбай
-Өндөр настны талбай
-Чийрэгжүүлэлтийн талбай
-Ногоон байгууламж, ландшафтын ажил хийгдэнэ.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2023.08.22/ зураг төсвийн зохиогчтой уулзан талбайн тохижилтод тусгах саналаа танилцууллаа.
-“Дархан-60” цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г дахин төлөвлөж 2 хэсэгт үндсэн тохижилтыг хийж байна. -Хүүхдийн төмөр замаас цааш баруун талд усан паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түлхүүр гардуулах нөхцөлтэй хийж байна.
-Музей номын сангийн барилга болон дээр дурдсан тохижилтууд бүрэн дууссанаар Дархан-60 иж бүрэн цогцолбор бий болох юм.
-Эхнээсээ ашиглалтад орсон талбайгаа ариг гамтай ашиглахыг хүүхэд залуучддаа уриалж байна.