
Хүүхэд хамгааллын жил, Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан хотын хүүхдүүд 4 шинэ автобустай болж “Элит хөгжил ХХК”-д түлхүүрийг гардууллаа.
Дархан хотод алслагдсан өрхийн хүүхдүүд үнэ төлбөргүй зорчдог 4 зориулалтын автобус бий. Үүн дээр дахин 60 хүүхдийн суудалтай 4 автобус нэмэгдэж нийт 8 автобус 8 чиглэлд үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэв шаардлагатай гэж үзсэн тохиолдолд автобусны тоог аймаг орон нутгаас дахин нэмэх боломжтой гэлээ.
Ирэх 9-р сарын 1-ээс эхлэн шинэ автобусаараа тухтай зорчоорой хүүхдүүдээ.


[:]