Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хот “Баялаг” хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилах зориулалтын цэгтэй боллоо

2023.11.02
144 үзсэн

 

Дархан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Дархан сумын 10 дугаар баг “Оргил -Өөдөө” сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан 5.3, 5.7-р байруудын 260 гаруй өрхийн хог хаягдлыг түр хадгалах, ангилан ялгах “Баялаг цэг” өнөөдөр /2023.11.02/ нээгдэж байна.
Энэхүү арга хэмжээг европын Холбооны “Найрамдал” төсөл санхүүжүүлж, Дархан сумын 10 дугаар багийн ахмадууд хариуцан цаашид “Дархан хоггүй ирээдүй ТББ” иргэдэд сургалт нөлөөллийн ажлыг хийх юм.
Ийнхүү энэ цаг мөчид Дархан хотод анхны “Баялаг цэг” шинээр үүд хаалгаа нээж, Дарханчууд хогоо ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах байгууламжийг ажиллуулж эхлэлээ.