Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотын цэвэр усны шугам сулжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл эхэллээ

2023.10.17
99 үзсэн

 

Монгол Улсын засгийн газар, Австри Улсын засгийн газрын хамтын хэлэлцээрээр хийгдэх Дархан хотын цэвэр усны шугам шинэчлэлт, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төслийн багийнхан өнгөрсөн 6 дугаар сард аймгийн Засаг даргад төслөө танилцуулж байсан.
Уг төсөл нь Австри улсын “ЮНИ КРЕДИТ” банкны санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлгүйгээр 7,5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 14 км цэвэр усны шугам, 15 мянган ширхэг ухаалаг тоолуурыг шинэчлэх ажил юм.
Төслийн барилга угсралтын ажил өнөөдрөөс эхэлж, цэвэр усны шугам сулжээний эхний ээлжийн татан авалт хийгдээд байна.
Дархан хотод 170 орчим км цэвэр усны шугам байдаг үүнээс 90 орчим км нь олон жилийг элээсэн насжилт өндөртэй байдаг гэжээ. Тэгвэл төслийн хүрээнд Дархан хотын ус хангамжийн шугам сүлжээний насжилт өндөртэй, осол аваар их гардаг эрсдэлтэй хэсгүүдийг шинэчлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсад ус хангамжийн уйл ажиллагаанд ухаалаг тоолуурын системийг анх удаа Дархан хотод нэвтрүүлсэнээр сайн жишгийг бий болгож, ухаалаг хэрэглээний давуу тал, ач холбогдлыг бодит утгаар бий болгоно хэмээн үзэж байгаа юм.