Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотод юнителийн хэрэглэгчийн үйлчилгээний төв нээгдэж 100 ажлын байр шинээр бий болжээ

2023.05.18
72 үзсэн

 

Дархан хотод Юнителийн Хэрэглэгчийн үйлчилгээний төв нээгдэж 100 ажлын байр шинээр бий болгожээ. Шинэ оффис тохижилтыг Улаанбаатар хотын оффис тохижилттой ижил, орчин үеийн шийдэлтэй, тав тухтай байх нөхцөлийг бүхий л талаар нь бүрдүүлж өгсөн байна.
Тус төвийн тусламжтайгаар хэрэглэгчдэд газар зүйн байршлаас үл хамааран Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж, тэдний цаг завыг хэмнэх нөгөөтээгүүр орон нутагт ажлын байрыг олноор нэмэгдүүлснээр залуу гэр бүлүүдийн хувьд амьдралын баталгааг бий болгож байгаа юм.
Өнгөрсөн жил Юнител групп Дархан хотын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт интернэт, компьютер болон ухаалаг төхөөрөмж ашиглах боломжгүй бүх насны хүмүүст хүрч үйлчлэх, хүүхэд залуучуудыг сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслахаар “Юнител Hub” төвийг нээж байсан. Энэхүү төвийн үйл ажиллагаа нь өдгөө улам өргөжиж сурагчдад Электроникийн суурь ойлголт олгох, Робот угсралт, Програмчлалын гэх зэрэг дижитал боловсрол олгох олон төрлийн сургалт, хичээлүүдийг орж байна.