Улсын төсвийн 24,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 14-р багт буюу Дарханчуудын сайн мэдэх “Парк таун хотхон”-ы чанх урд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхлээд байна.
Тус барилга нь 5 блок, 3 давхар, 2 спорт заал, 1 урлаг заал, анги танхимаас бүрдсэн 10,700 мкв талбайтай. УТХО-аар Монгол Улсад 3 дахь удаагаа Дархан-Уул аймагт баригдаж буйгаараа онцлог.
Гүйцэтгэгчээр 15 жилийн туршлагатай “Болд” ХХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар /2024.11.01/ цутгалтын ажил эхэлсэн, энэ ондоо багтаан барилгын суурь болон зоорийн давхрын ажлууд дуусаж дулааны улирал эхлэх үед барилгын ажлыг үргэлжлүүлнэ.
Ашиглалтад орох хугацаа 2026 он, гүйцэтгэгч компанийн зүгээс ажил саатахгүй явбал хугацаанаасаа өмнө дуусах боломжтой гэв. Орон нутгийн зүгээс холбогдох байгууллагуудтай холбоотой шийдвэрлэх асуудлуудыг цаг тухайд нь шийдэж анхаарч ажиллана гэлээ.