Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотод авто замын засвар шинэчлэлтийн 18 төсөл улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна

2023.07.28
104 үзсэн

2023 онд Дархан хотод Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар шинэчлэлтийн 18 төсөл хийгдэж байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан тэдгээр замуудын өргөтгөл, шинэчлэлт, засварын ажлын явц, тулгарч буй асуудлуудтай газар нь дээр танилцаж ажиллаа. Жишээлбэл хуучин Дарханд гэхэд Гэгээ дэлгүүрээс МСҮТ хүртэлх авто зам, Хүнсний уулзвараас өргөөгийн уулзвар хүртэлх авто зам, Буян захаас Гэгээ дэлгүүр хүртэлх авто зам, 1-р сургуулийн хажуугийн авто зам, 1-8-р багт баригдаж буй гүүрэн гарц гэх зэрэг ажлууд хийгдэж байгаа бол шинэ Дарханд DBS-ээс аюулгүйн тойрог хүртэлх явган болон дугуйн зам, 380-ын авто замын өргөтгөл, 10-р баг Консулын зам, Хуучин нисэхээс Тэди уулзвар хүртэлх замуудын ажил ар араасаа хийгдэж байна.

Иргэд авто зам засварлах өргөтгөх шинэчлэх ажлыг удаашралтай байна гэж өнгөц дүгнэдэг бол авто замыг хучихаас гадна инженерийн байгууллагуудын хүчитгэл шугам сүлжээний шинэтгэл, ус зайлуулах хоолой хийгдэх гэх мэтчилэн дэд бүтцийн ажилд ихэнх цаг нь ордог байна. Одоогоор хугацаанаасаа хэтэрч хоцорсон замын ажлууд ховор ихэнх гүйцэтгэгч компаниуд хугацаандаа замаа дуусгаж хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.