Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотноо монголын сор болсон 30 гаруй уран зургийн үзэсгэлэнг толилуулж байна

2023.05.16
89 үзсэн

Олон нийтийн урлагийн боловсролын цар хүрээ, хүртээмжийг сайжруулах, соёл урлагийн үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчилах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор “Галерей аялж байна“ хөтөлбөрийг Дархан-Уул аймагт АНХ УДАА нээлээ.

Энэ хүрээнд Дарханчууд маань Монголын сор болсон шилдэг 30 гаруй уран зургийн эх хувилбарыг үзэхээс гадна “Хөгжимтэй зураг” /Уран зургийг хөгжимтэй хослуулан сонсгол болон хараагаараа дамжуулан өөрийн дотоод мөн чанар нуугдмал би-г сонсох/
“Арт терапи -Урлагийн сэтгэл засал” хөтөлбөрүүдийг /Сэтгэлийн нандин бүхнийг ил гаргаж өөрийн давуу тал, сайхан чанарыг нээх, өөрийгөө дотроосоо сонсох сэтгэл заслын хөтөлбөр/ 2023.05.16-17-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд үзэх боломжтой юм.
Мөн “Үдийн хоолонд зочилсон хурга” хүүхдийн сэтгэлзүйн театрчилсан жүжгийг 12:30 цагаас үзэх боломжтой.
“Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнгийн бүтээлүүдээс дурьдвал Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон та бүхний сайн мэдэх Ардын зураач, төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Ардын зураач Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутаг “Талын эзэд” зэрэг монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн толилуулан мөн бүтээлийг тайлбарлагч тайлбарлан хүргэж байна.
Дээрх хөтөлбөрүүдэд сургууль, цэцэрлэг, байгууллага хамт олноороо хамрагдаж Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт бүтээлүүдийг хамгийн ойроос мэдрэх боломж юм.