Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2024 ОНЫ БРЭНД, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШАЛГАРУУЛАН, ЛОГО ХЭРЭГЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2024.11.08
86 үзсэн
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтсээс жил бүр аймгийн “Брэнд, шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай. Энэ жил 13 дахь жилдээ тус үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2024 оны брэнд бүтээгдэхүүнээр: Таймлэсс ХХК-ийн “Tova брэндийн Баатар эсгий шаахай”, Мах сервис ХХК-ийн “Гүзээний ороомог”,
Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр: Өег гурил ХХК-ийн “Бүхэл үрийн гурил”
Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр: Дархан минж ХХК-ийн “Үстэй боловсруулсан үхрийн арьс” тус тус шалгарч, шагналаа гардан авч, брэнд, шилдэг бүтээгдэхүүнд лого хэрэглүүлэх гэрээг байгуулж шошгонд байршуулах эрхтэй боллоо.
Ингэснээр өрсөлдөгч байгууллагаас ялгарах, нэр хүндээ өргөх, имидж, нэрийн хуудасны амжилтаа тодорхойлох, хэрэглэгч болон гадаад дотоод зах зээлд танигдах, ирээдүйд олох ашиг орлогын баталгаа нэмэгдэх, зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.
Брэнд бүтээгдэхүүний шагналыг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Цэвээндорж, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Баярсайхан нар гардуулан өглөө.
2011 оноос хойш брэнд бүтээгдэхүүнээр 10 аж ахуйн нэгжийн 14 нэрийн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр 10 аж ахуйн нэгжийн 15 бүтээгдэхүүн, хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр 13 аж ахуйн нэгжийн 20 бүтээгдэхүүн тус тус шалгарчээ.