Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг ”Үндэсний цом” 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 9 өдрийн турш #Дархан хотноо болж 15 багийн 300 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж амжилттай өндөрлөлөө.
Нэгдүгээр шатанд:
”Үндэсний цом”-ын эзэн аварга баг: Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн шигшээ баг
Мөнгөн медаль: Энхболд дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг
Хүрэл медаль: Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг
4-р байр: Сэлэнгэ аймгийн баг
Дээд шатанд:
”Үндэсний цом”-ын эзэн аварга баг: Буянхишиг дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ багийн тамирчид
Мөнгөн медаль: Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг /2022 оны аварга/
Хүрэл медаль: Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймгийн баг
4-р байр: Ховд аймгийн баг
Нэгдүгээр шатны тэмцээний шилдгүүд:
Шилдэг хаалгач Дорноговь аймаг Алтансоёмбо
Шилдэг Хамгаалагч Сүхбаатар аймаг Удаммөнх
Шилдэг хагас хамгаалагч Хөвсгөл аймаг Хатанзориг
Шилдэг довтлогч Дорноговь аймаг Баяржаргал
Дээд шатны тэмцээний шилдгүүд:
Шилдэг хаалгач Увс аймаг Дашням
Шилдэг хамгаалагч Дархан-Уул аймаг Лхагвасүрэн
Шилдэг хагас хамгаалагч Орхон аймаг Энхтөр
Шилдэг довтлогч Увс аймаг Төрмөнх нар тодорлоо.
Шагналыг МХБХ-ны Дэд ерөнхийлөгч, ДУА-ийн ХБХ-ны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж,
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ТЗУХ-ийн дарга Ч.Чагнаадарж, БТСГ-ын дарга Х.Батбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.