Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хуралдлаа

2024.01.24
112 үзсэн

 

Аймгийн ЗДТГ, Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, АОЭХ-ны төлөөлөгчид иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нийгмийн асуудалтай холбоотой зарим асуудлыг иргэдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор хамтын хэлэлцээрийг хийж 3 талт хороог байгуулсан.
Тус хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж 2022-2023 оны ажлын хэрэгжилтээ танилцуулж биелэлтийг дүгнэлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөнөөс 2022-2023 онд 37 арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн хувь 84%-ийн явцтай байна.
Цаашид Аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны дүрмийн дагуу үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг өндөржүүлэх шаардлагатай байна гэж үзлээ.
Мөн хурлаар тус хороо 2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталлаа.