Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн хэмжээнд энэ жил нийт 1327 шалгуулагч эш өгөхөөр бүртгүүлжээ

2024.07.01
217 үзсэн

 

 

Энэ жил Дархан-Уул аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 12 дугаар ангийг 21 сургуулийн 46 бүлгийн 1210 сурагч төгсөж байна. Үүнээс 1101 сурагч буюу нийт төгсөгчдийн 91 хувь нь элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Мөн өмнөх оны 226 шалгуулагч ЭШ өгөх юм.

Хичээл сонголтын тоогоор авч үзвэл:

Математик-762

Монгол хэл-300

Нийгэм-611

Англи хэл-786

Орос хэл-15

Газар зүй-23

Физик-270

Хими-206

Биологи-208

Монгол Улсын түүх-15 шалгуулагч тус тус ЭШ өгөхөөр сонгожээ.

Шалгалтыг энэ сарын 4-7-ны өдөр Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн хичээлийн Б байранд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

 

ЭШ-ын явцад хянагчаар 61 багш, зохион байгуулагчаар БШУГ-ын ахлах арга зүйчид болон ЕБС сургалтын менежрүүдээс бүрдсэн 10 хүн, Боловсролын үнэлгээний төвөөс 3, нийт 74 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллана.

Тус шалгалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой юм.

[:]