Дархан-Уул аймгийн Хонгор сум, БНСУ-ын Канвон аймгийн Чеорвон сум найрамдалт харилцаа тогтоох, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНСУ-ын Канвон аймгийн Чеорвон сум нь нийт газар нутгийнхаа 12,551 га талбайд хөдөө аж ахуй эрхэлдэг, Газар тариалан эрхэлдэг 8,552 өрх байдаг бөгөөд Жилд нийт 12сая 500мянган долларын хүнс ногоог экспортолдог бол Хонгор сум нь аймгийн үр тариа, төмс хүнсний ногооны 78 хувийг, мал аж ахуйн чиглэлээр, мах махан бүтээгдэхүүний аймгийн 15 хувийг дангаар зах зээлд нийлүүлж байна.
Иймд 2 сум нь хамтын ажиллагааны чиглэлээр хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, улирлын чанартай ажилд зуучлахыг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг харилцан дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр энэхүү санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Хонгор сумаас эхний ээлжид 50 иргэнийг Чеорон сумд ХАА-н салбарт ажиллуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
БНСУ-ын Канвон аймгийн Чеорвон сумын зочид, төлөөлөгчдийг Дархан-Уул аймгийн удирдлагууд хүлээн авах уулзалт болж хоёр орны, хоёр аймаг сумын төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох талаар харилцан санал солилцлоо.
Цаашид тус салбараас гадна хамтрах боломжтой салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж 2 талын удирдлагууд мэдээллээ.