Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОЛОО

2025.04.23
11 үзсэн
Жил бүрийн 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан билээ. Уг өдрийг угтан Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь салбар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл хамтран өнөөдөр /2025.04.23/ “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Дархан-Уул аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Хүний эрхийн үндэсний комиссоос шинээр хэрэгжиж буй хууль, тогтоомжийг танилцуулж хүний эрхийг хамгаалагч сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдал, Хүний эрх ба цахим технологи зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
Хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа өдөр бүр асуудлын гол цөмд нь ажилладаг сэтгүүлчид ёс зүйтэй хүний эрхийн мэдрэмжтэй ажилласнаар хүний эрхийн хамгаалагч болдог талаар Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа онцоллоо. Мөн уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн ажилчид тулгамдаж буй асуудлаа хөндөн харилцан санал солилцсон юм.
Уулзалтад МСНЭ-ийн Дархан салбар зөвлөлийн гишүүд, сайт, телевиз, төрийн байгууллагын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.