Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд Улсын төсвийн 11,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Орхон суманд 480 хүүхдийн багтаамжтай ЕБ-ын сургууль барихаар өнөөдөр /2024.09.1/ барилгын шавыг тавилаа.
3668м2 талбайтай, хөл бөмбөг, волейволийн талбай, спорт зал, уурын зуух, урлаг заал бүхий уг сургуулийн барилга 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм.
Хуучин сургуулийн барилгыг төрийн албан хаагчдын байр, сурагчдын дотуур байр хэлбэрээр ашиглахаар төлөвлөж байна.
