Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймаг 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дараах ажлуудыг хийнэ

2024.04.15
69 үзсэн

Өнөөдөр /2024.04.15/ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдаж Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, ТББ-уудын санал хүсэлтийг үндэслэн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Үүнд:
Аймаг сумдын соёлын төв, спорт заалыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй болгож Дархан сумын спорт зааланд 7 хоногт 1 удаа, бусад сумдын спорт зааланд 7 хоногт 2 удаа тус иргэд үйлчлүүлж байхаар тогтлоо.
Улсын болон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аймаг орон нутгаас шагнаж урамшуулах.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн туслах багшаар бэлтгэгдсэн 2 багшийг ЕБ-ын ОИЦ сургууль, 9-р сургуульд тус тус ажиллуулах.
Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлмөр заслын кабинет байгуулах
Дархан сумын 7-р багт байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг сайжруулах
Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулах /жилд 150-с доошгүй хүүхэд /
Төрийн байгууллагууд тус иргэдэд зориулсан зориулалтын зам, ариун цэврийн өрөөтэй болох түүнд стандарт тавих
Төрийн байгууллагуудын хаяг тоотод баррель үсгэн хаягийг нэмэлтээр байршуулах
Хөдөлмөрийн тухай хуулийн 253-р тогтоолоор баталсан журмын хэрэгжилтийг хангах
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
Хэл заслын сургалт зохион байгуулах
“Иргэдийн индэр” зэрэг иргэдэд зориулсан томоохон үйл ажиллагаанд дохионы хэлмэрч ажиллуулах зэрэг саналуудыг төлөвлөгөөндөө тусгалаа.
Тус ажлуудыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, 7-р цэцэрлэг, ЕБ-ын 12-р сургууль зэрэг байгууллагуудад түшиглэн үе шаттайгаар хийж эхэлнэ.