Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймаг зудын эрсдэлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гарсан байна

2023.12.21
138 үзсэн

УОК-ын Шуурхай штабаас Дархан-Уул аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Манай аймагт 4 сум, 12 баг, 31 хот айл, мал бүхий 2181 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 567.4 мянган толгой мал өвөлжиж хаваржина.
Мөн Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Хушаат, Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол суманд 62 өрхийн 11.4 мянган толгой мал, өөрийн аймгийн Хонгор сумын нутагт Шарын гол, Орхон сумын 48 өрхийн 7763 толгой мал өвөлжиж байна.
Малчдын түвшинд 43.2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс нийт бэлтгэх хадлангийн 90 хувь буюу 38.7 мянган тонн хадлан бэлтгэсэн.
Үүнээс энэ сарын 20-ны байдлаар малчид бэлтгэсэн хадлангийн 20-30 хувийг хэрэглэж эхлээд байна.
Алслагдсан болон отор нүүдэл хийх байгаа айл өрх, иргэний судалгааг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Аймгийн хэмжээнд хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс дунд түвшний эрсдэлтэй гарсан бөгөөд аюулгүйн болон аваарын нөөцийн бүрдүүлэлт 92 %-тай хангагдсан байгааг танилцууллаа.