Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

2023.08.11
57 үзсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий нээлтийн ажиллагаа Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд боллоо.
Тэмцээнийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Дархан-Уул аймгийн Хөлбөмбөгийн Холбоо, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Орон нутагт хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилготой тус тэмцээн нь “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.
Тэмцээнийг нээж МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, ЕНБДарга Т.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг танилцуулж мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар үг хэллээ.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн 60 жилийн ойн хүндэтгэлийн медалиар МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Тэрбаатар болон ЕНБДарга Т.Дагвадорж нар энгэрээ мялаалаа.
2022 оны Дээд, Нэгдүгээр шатны аварга багууд болох Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн шигшээ багуудын ахлагчид МХБХ-ны тэмцээн зохион байгуулагчдад аваргын цомуудаа шилжүүлэн гардуулан өглөө.
Тэмцээн 08-р сарын 19-нд дээд, нэгдүгээр шатны аварга багуудаа тодруулах юм.
Ийнхүү нийт тэмцээнд оролцож буй аймгийн шигшээ багууддаа спортын өндөр амжилт хүсье.